All Categories

http://seoinnings.com/

Search
Feb 6, 2021, 09:3702/06/21
302934

http://seoinnings.com/

It is a new update form that Google is going to take action against the price policy between Merchant Center product data and prices shown at checkout.   Google changes and updates to improve the search engine for convenience, therefore, Google has announced to take instant action who will show different prices at checkout than http://seoinnings.com/ 

Views
5
Comments
1
Comments
Aug 14, 2026, 15:0408/14/26
Aug 14, 2026, 15:04(edited)
08/01/26
6

1xBet-ийн аналитикчдын дүгнэлт: Дэлхийн топ багуудад Монгол тоглогчид хэрэгтэй

Олон улсын киберспортын шинжээчид, аналитикчид тоглогчдын үзүүлэлтийг нарийвчлалтай дүн шинжилгээ хийж, ирээдүйн хөгжлийг урьдчилан таахад ихээхэн анхаарал хандуулдаг. The MongolZ багийн өмсгөлтэй хоёр жил маш сайн тоглолтыг үзүүлсээр ирсэн гол тоглогч М.Азбаяр буюу Senzu 2025 оны арван сард албан ёсоор The MongolZ багийн сэлгээнд сууж байгаагаа зарласан бөгөөд түүний шинэ багт хийсэн ESL Pro League Season 23 тэмцээний үзүүлэлт нь олон улсын аналитикчдын анхаарлыг ихээхэн татлаа. Түүний тухай, дебют тоглолт, гаргаж буй амжилтын талаар 1xbet монголоос хаягаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Тэдний үзэж байгаагаар энэ нь дэлхийн шилдэг багуудад авьяаслаг Монгол тоглогчдод анхаарал хандуулах ёстой гэсэн дохио мэдэгдэл байж магадгүй юм.

Senzu энэ шийдвэрийг гаргахдаа: “Баг дотор маргаан гарсан зүйл огт байхгүй. Энэ шийдвэр зуун хувь миний хүсэлт байсан. Надад хэсэг хугацаанд амралт, тайван байдал хэрэгтэй байна” гэсэн юм. Энэ мэдээлэл гарахаас өмнөхөн Senzu 2025 оны HLTV Top 20 тоглогчдын жагсаалтад 13-р байранд орсон байсан бөгөөд сэлгээнд суулгасан шийдвэр нь дан ганц багийн биш М.Азбаярын өөрийнх нь шийдвэр бас байсан юм. Энэ үед The MongolZ баг шинэ тоглогч хайхаас гадна, М.Азбаярыг өөр багт орох, тэр дундаа NAVI болон Passion UA багууд сонирхож байгаа шуум гарч, Дэлхий нийтийн ярианы гол сэдэв болж байсан юм. Ийнхүү Senzu албан ёсоор 2026 оныхоёрдугаар сарын 13-ний өдрөөс эхлэн Passion UA багт зээлээр очсон. Passion UA нь Украйн улсын ба бөгөөд энэ багт Монгол тоглогч Senzu, Украйн тоглогч Kvem, Өмнөд Африк тоглогч JT, АНУ-ын тоглогч nicx, Аргентин улсын тоглогч try гэсэн бүрэлдэхүүнтэйгээр боссон юм. Passion UA: "Бид Senzu-тэй энэ оны эхний Мажор тэмцээн хүртэл гэрээ хийсэн. Хэрвээ Senzu манай багт тааран, сайн амжилтыг үзүүлж чадвал бид албан ёсоор худалдаж авахад бэлэн байна" хэмээн мэдэгдсэн.

ESL Pro League-д хийгдсэн статистик шинжилгээ

Senzu- ийн шинэ багтайгаа оролцсон эхний тэмцээн нь ESL Pro League Season 23 байсан юм. Тэрээр дебют тоглолтоо Team Liquid багийн эсрэг хийсэн. Энэ тоглолтод Passion UA баг 2:0 гэсэн үр дүнтэй хожил байгуулж, тэмцээнийг маш сайн эхлүүлсэн юм. Senzu энэ тоглолтод сайн тоглолт үзүүлж нийт хоёр тоглолтын турш хоёр багийн бүх гишүүдээс хамгийн их буюу 48 килл хийсэн юм. Дараагийн тоглолт FUT Esports багтай тоглож 1:2 гэсэн харьцаатай хожигдсон. Мөн л Senzu багаа манлайлж 1.44 гэсэн үзүүлэлт үзүүлсэн. Үүний дараа paiN багтай таарсан мөн адил 1:2, дараа нь HEROIC багтай тоглож 0:2 гэсэн харьцаатай хожигдож тэмцээнийг өндөрлүүлсэн. Хэдий тэдний шинэ бүрэлдэхүүнтэй хийсэн анхны тэмцээнээ ингэж өндөрлүүлсэн ч Senzu маш сайн тоглолтыг үзүүлсэн. Тэрээр дөрвөн тоглолтод (Senzu) багаа тэргүүлж хоёр удаа шилдэг, хоёр удаа хоёрдугаар байрт орсон. Дундаж үнэлгээ 1.18 үзүүлэлттэй багийн бусад тоглогчдоос илт өндөр: Kvem (1.00), try (0.97), nicx (0.85), JT (0.79).

Монголын тоглогчдынpotential-ийг нээх дохио

Хэдийгээр Senzu тэмцээнээ эрт дуусгасан боловч багийн гишүүд, дасгалжуулагч, эзэн түүнд маш их сэтгэл хангалуун байгаа. Тэрээр бүх үзүүлэлтээр багаа тэргүүлж өөрийгөө өндөр түвшний тоглогч гэдгээ батлан харуулсан. Олон улсын цахим спортын аналист 1xBet-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Senzu-гийн энэхүү үзүүлэлт нь зөвхөн түүнийх бус, бүхэл бүтэн Монголын киберспортын potential-ийг харуулж байна. Дэлхийн шилдэг багуудад авьяаслаг Монгол тоглогчдод анхаарал хандуулах ёстой гэсэн дохио мэдэгдэл байж магадгүй юм. Хэрэв Senzu олон улсын багт элсэж, гялалзаж чадсан бол бусад Монголын цахим спортын тоглогчид ч мөн адил танигдаж дэлхийн тавцанд Монголын нэр хүндийг өсгөж чадна. Passion UA багийн ахлагч JT: “Хэдийгээр багийн гишүүд хоорондоо ойлголцоход төвөгтэй байгаач манай багт Монгол од тоглогч байгаа. Бидний англи хэл улам сайжрах болно.” Хэмээн хэлсэн нь энэ багийн амжилт хэр хол хүрэх нь харагдаж байгаа юм. Энэхүү дохио нь ирээдүйд олон улсын багууд Монголын залуу тоглогчидод илүү их анхаарал хандуулах суурийг тавьж байна.